Сургалтын алба

Сургалтын алба нь сургалтын албаны дарга, сургалтын менежер, мониторингийн мэргэжилтэн гэсэн орон тоотойгоор мэргэжлийн тэнхимүүд болон Хүлэг ахлах сургуулийг шууд харьяалан ажилладаг.

Сургалтын алба нь:

  • Сургалтын агуулга, арга зүй, чанар, үр дүнг дээшлүүлж боловсронгуй болгох бодлого, хөтөлбөр, арга хэмжээ төлөвлөн ажиллах, хичээл, шалгалтын хуваарь, цагийн графикийг тогтоон мөрдүүлж, хяналт тавих
  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, гүйцэтгэлд агуулгын хяналт тавих
  • Багшлах боловсон хүчний бүтэц, бүрэлдэхүүнийг чадваржуулах, мэргэжил мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах талаар байнгын арга хэмжээ авч ажиллах, энэ талаар үндсэн багш нартай гэрээ хэлцэл байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих
  • Холбогдох дүрэм, журам, тушаал заавар, зөвлөмжийн төсөл боловсруулах, өөрийн хариуцсан чиглэлийн мэдээлэл, тооцоо, удирдамжаар тогтмол хангах
  • Дадлага хийх бааз газруудтай гэрээ байгуулах, дадлагыг биечлэн зохион байгуулах, дүгнэх
  • Элсэлтийн ажлыг гардан зохион байгуулах, тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны тоо, элсүүлэх мэргэжлийн чиглэл, шалгалт авах арга хэлбэр, оюутны сургалтын төлбөрийн хэмжээний талаар тооцоо судалгаа гаргаж, санал боловсруулан шийдвэрлүүлэх асуудлуудыг хариуцан ажилладаг.

Тус сургуулийн сургалтын алба нь ачаалал ихтэй ч сургалтын технологийн менежментийг бүрэн хариуцаж хариуцлагатай ажилладаг эвсэг баг юм. Энэ албыг дэд профессор Б.Оюунцэцэг сүүлийн 5 жил тогтвор суурьшилтай удирдав.

Та энд байна: Home Сургууль Сургуулийн бүтэц Сургалтын алба