МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв"

2015 оны 11 сарын 18-нд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, "Эм Ай Ю" Дээд Сургууль, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хамтарсан"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв" олон улсын эрдэм шинжилгээний хурал  болно.

Хурлын зорилго: 

Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, БСШУЯ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан номын санг цахимжуулах, дэлхий нийтийн жишигт хүрэхүйц орчин үеийн техник технологи бүхий шинэлэг номын санг бий болгох зорилгоор олон улсын хамтарсан хурлыг зохион байгуулж харилцан суралцах, туршлага солилцоход чиглэгдэнэ.              

Сэдэв: 

Номын сангийн бодлого болон цаашдын хөгжлийн чиг хандлага, цахим номын сангийн хэрэглээ гэсэн чиглэлүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг явагдана.              

Хуралд 100 гаруй  их дээд болон дунд сургуулийн номын санч, эрхлэгчид, сургуулийн удирдлагууд, БСШУЯ, БМИҮЗ-ийн мэргэжилтнүүд оролцоно.              

Хамтран оролцогч байгууллагууд : 

Солонгосын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага, Хансон Их Сургууль

Хуудсыг боловсруулсан 0.0344 секунд

© 2015 ЭТҮГЭН ГРУПП.   |    ВЭБИЙН БҮТЭЦ    |    ХОЛБОО БАРИХ