МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨ ИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУ АЛ

Монгол-Солонгосын багш солилцооын хөтөлбөрийн 2015 оны 2-р ээлжийн багш нарын дундын тайлангийн хурал БНСУ-ын Сөүл хотноо 2015 оны 10-р сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монголын талаас БСШУЯ-ын ГХАХ-ийн дарга Н.Туяа, Дорнод Их Сургуулийн захирал, др. О.Янжмаа, БМДИ-ийн ГХА-ний мэргэжилтэн Б.Алтанзаяа нар оролцлоо.

Хөтөлбөрийн энэхүү ээлжинд Монгол-Филлипин-Малайз-Вьетнам улсуудын багш нар оролцсон байгаа юм. Тус ээлжинд Монголын талаас Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Дорнод аймаг болон Улаанбаатар хотын дунд сургуулийн багш нар оролцож байгаа бөгөөд тэд нар энэ оны 9 дүгээр сараас өнөөг хүртэлх хугацаанд БНСУ-ын Кёнги, Квангон, Ченчи мужийн бага, дунд сургуулиудад томилогдон ажилласан юм.     
 

Тус хөтөлбөрт оролцогч багш нар нь дундын тайлангийн үеэр өөрсдийн хуваарилагдан ажиллаж буй сургуулиудад тоо, биеийн тамир, дуу хөгжим, англи хэл зэрэг өөрийн мэргэжлийн хичээлүүдийг зааж сургахаас гадна Монголын зан заншил, хэл соёлын талаар хэрхэн танилцуулж байгаа тухайгаа тайлагналаа.       


ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Хуудсыг боловсруулсан 0.0377 секунд

© 2015 ЭТҮГЭН ГРУПП.   |    ВЭБИЙН БҮТЭЦ    |    ХОЛБОО БАРИХ