МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

"МОНГОЛ ДУУ- ДЭЛХИЙД"

Монголын орчин цагийн шилдэг поп дууг англи хэлээр дуулан Монгол угсаатан төдийгүй олон улсад түгээн дэлгэрүүлэх, улс орон, ард түмний дууны урлагийг харилцан баяжуулах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас "МОНГОЛ ДУУ- ДЭЛХИЙД" дууны уралдааныг 2 үе шаттай зохион байгуулах гэж байна.
Уралдаанд дуу, хөгжим сонирхогч монголын болон гадаадын иргэд оролцоно. Уралдааны I шатны шалгаруулалтад оролцогч нь англи хэл дээр дуулсан өөрийн бичлэгийг YouTube-д байршуулсан линк, хувийн товч мэдээллийг www.meds.gov.mn сайтаар орж 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 51-267791 утсаар болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны /www.meds.gov.mn/цахим хуудаснаас авна уу.    

БСШУЯ

Хуудсыг боловсруулсан 0.0482 секунд

© 2015 ЭТҮГЭН ГРУПП.   |    ВЭБИЙН БҮТЭЦ    |    ХОЛБОО БАРИХ